Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ухаарч амьдрах хорвоо - тэнгэрийн оронд заларлаа

“Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар” зэрэг уран бүтээлээрээ ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Намдагийн Төмөрхуяг таалал төгсчээ. Энэ талаар УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нүүр номондоо “Хайран сайхан дуучин ах маань Тэнгэрийн оронд дэвшжээ.

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа хэмээн өөрийнх нь дуулдаг шиг гашуун мэдээг сонсох ямар хэцүү байв аа…Гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичжээ.

Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжилийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.

Тэрээр 1989 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2006 онд Монголын Авъяастны төлөө холбооноос “Монголын Ард Түмний Гавъяат дуучин” 2011 онд “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон” “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан”, 2014 онд “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол тэмдгээр тус, тус шагнаж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан