Билгийн

Доллар (USD)

2878.0

Улаанбаатар

+23°C
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
USD / 3600.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.72₮
SEK / 386.5₮
JPY / 25.27₮
RUB / 53.45₮
EUR / 4362.0₮
CHF / 4692.0₮
GBP / 5002.0₮
HKD / 460.6₮
CAD / 2694.0₮
AUD / 2462.0₮
SGD / 2878.0₮
NZD / 2271.0₮
TRY / 91.5₮
Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг “МОНГОЛ БАХАРХАЛ - МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа “Дээлтэй монгол наадам” төв талбайд үргэлжилж байна. Наадамд Нийслэлийн 6 дүүргийн 7000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага, Жижиг дунд үйлдвэрлэлийн 60 орчим худалдаа эрхлэгч оролцож байна. Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, на “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2025” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ Баяр наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо барих утасны дугаар
Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг “МОНГОЛ БАХАРХАЛ - МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа “Дээлтэй монгол наадам” төв талбайд үргэлжилж байна. Наадамд Нийслэлийн 6 дүүргийн 7000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага, Жижиг дунд үйлдвэрлэлийн 60 орчим худалдаа эрхлэгч оролцож байна. Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, на “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2025” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ Баяр наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо барих утасны дугаар
Солонгосын соёлыг мэдэрье гэвэл Сөүлийн гудамжийг зориорой

-Тус улсад зорчих хоёр талын тийз сугалаагаар хожих боломж танд бас бий-

БНСУ-ын ЭСЯ-нд өнгөрсөн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Элчин сайд Жон Жэ Нам “Есдүгээр сарын 15-ны өдөр бидний хувьд онцгой өдөр.  2018 оны “Солонгосын долоо хоног” арга хэмжээ эхэлнэ. Манай Элчин сайдын яам жил бүрийн есдүгээр сарын үед монгол, солонгосын иргэд хамтдаа хөгжилдөж, нэг нэгнээ улам илүү мэдэх боломжийг бүрдүүлэх олон янзын соёлын арга хэмжээ бүхий “Солонгосын долоо хоног”-ийг зохион байгуулж ирсэн. Монгол, Солонгос хоёр улсын харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл маш эерэг, ирээдүйн төлөө хөгжиж ирсэн гэдэгт бүрэн итгэлтэй байдаг” хэмээн ярьж байв.

Түүний хэлсэнчлэн хоёр улсын иргэд хамтдаа хөгжилдөх өдрүүд нь маргаашнаас эхлэх гэж байна. Энэ жилийн “Солонгосын долоо хоног” арга хэмжээнд олон сонирхолтой хөтөлбөр багтжээ. Тухайлбал, Солонгосын үндэсний урлагийн концерт, Солонгос хоолны фестиваль, Солонгос киноны өдөрлөг, Таэквондогийн тэмцээн, Гоо даамны олон улсын тэмцээн, Солонгос дууны тэмцээн зэрэг Солонгосын олон талт соёлыг бүрэн мэдрэх боломжтой гэдгээрээ онцлог.

Маргааш 16:00 цагт нээлтээ хийх Сөүлийн гудамжны фестивалийн үеэр Солонгосын үндэсний урлагийн концерт, Монгол-Солонгос үндэсний хувцасны парад, Монгол-Солонгос алдарт дуучдын оролцсон Сөүлийн гудамжны парти, К-Поп оддын концерт, Хамтарсан урлагийн тоглолт, Солонгос үндэсний хоолыг амталж, тоглоом наадгайтай танилцах асруудаар зочлох боломжтой ажээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээн үлдээсэн Солонгосын үндэсний хамтлаг, удаан хугацааны турш Солонгосын үндэсний соёлыг судалсаар ирсэн хамтлаг, дуучид оролцохоос гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Монголын цагдаагийн Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглох юм байна. Энэхүү тоглолтыг үзэж Солонгос, Монгол хоёр орны бүжиг, дуунууд хоорондоо хэр төстэй мөн ямар ялгаатай болохыг өөрийн биеэр мэдрэх бүрэн боломжтой. Хэрвээ та маргааш очиж амжихгүй бол нөгөөдөр 15:00 цагаас эхлэх фестивальд нь оролцож болно. Олон хүнд хүргэх үүднээс хоёр өдөр зохиож буй юм билээ.  

Харин кино өдөрлөг нь энэ сарын 18, 19-нд болох бөгөөд Дөрвөн улирал дамнан өрнөсөн Солонгос залуусын сонирхолтой түүхийг өгүүлсэн “Little Forest”,  Ханс Христиан Андерсены “Цасан хатан” зохиолоос сэдэвлэсэн “Кай Мөсөн нуурын домог” хүүхэлдэйн кино дэлгэцнээ амилах нь. Дээрх кинонуудыг 17:00, 19:00 цагаас УИД-ийн 5 давхарт байрладаг I-Cinema кино театрт очиж үзэх боломжтой аж.

Мөн “Солонгосын долоо хоног” хөтөлбөрт багтсан “KCCIM’s CUP 7-дахь удаагийн олон улсын гоо даамны тэмцээн” нь маргааш БНСУ-ын ЭСЯ-ны 1 давхарт болно. Тус тэмцээнд Монгол, Солонгос, Япон, Хятад зэрэг олон улсын тамирчид оролцохоороо илүү давуу талтай. Харин "Элчин сайдын нэрэмжит 6 дахь удаагийн таэквондогийн тэмцээн" энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд болох юм байна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулж буй дээрх арга хэмжээнүүд таны амралтын өдрийг ая, тухтай өнгөрөөх нь дамжиггүй. Энэ дашрамд сонирхуулахад, амралтын өдрүүдээ Солонгосын соёлтой танилцахын зэрэгцээ тус улсад зорчих хоёр талын тийз сугалаагаар хожих боломж бас танд бий шүү.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан