Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“Торгоны зам-вааран урлал”-ын гайхамшгийг мэдрэх 7 хоног

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галерейтэй хамтран “Торгоны зам –вааран урлал” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж буй билээ. “Уран зургийн галерей”-д энэ сарын 15-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн 7 хоногийн турш олон нийтийн мэлмийг баясгана. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг БНХАУ-ын  шаазан урлалын төв болох Жиндэмин хотод Монголын талаас МУУГЗ, Төрийн шагналт, зураач Ш.Чимэддорж, уран бичлэгийн мастер, зураач П.Тамир, Буриадын талаас тус улсын нэрт уран бүтээлчид Александра Дугарова, Чингис Базаров нар Хятадын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн байна. Тэд бүтээлүүдээ энэ оны 3 дугаар сарын 27-ноос 14 хоногийн хугацаатай  хийж гүйцэтгэсэн аж. Уран зургийг шаазан урлалтай хослуулан бүтээсэн давтагдашгүй бүтээлүүдээс нь зураач бүрийн дотоод мэдрэмж, өнгө аяс харагдана. Энэхүү үзэсгэлэн нь ирэх аравдугаар сарын  эхний долоо хоногт Буриад Улсын Үндэсний музейд гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан