Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Б.Ангирмаа ирэх баасан гарагт сэтгэлийг тань догдлуулна
Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоо энэ сарын 28, 29-нд “Corporate Concert Hall”-д хийхээр болжээ. Үзэгч, сонсогчдын сэтгэлд шингэсэн олон дуу зохиосон түүний Монголын орчин үеийн хөгжмийн урлагт "анхны" гэсэн тодотголтой оруулж ирсэн бүтээл олон. Ая зохиогч, продюсер Б.Ангирмаагийн зохиосон маш олон дуу байдаг ч гэлээ тоглолтдоо дурсамж сэргээсэн, бидэнд хэдийнэ танил болсон сайхан дуунууд мөн шинэ уран бүтээлүүдээ эгшиглүүлэхээр зэхжээ. Мөн сэтгэл догдлуулах орой түүний продюсерласан олон шавь нар, дуучид, хамтлагууд нэгэн тайзнаа цуглах нь ээ.
Тухайлбал, “Киви” хамтлагийнхан, Монгол Улсын ардын жүжигчин Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Сарантуяа, “Инээмсэглэл” хамтлаг, дуучин Алтанцэцэг, Наран, Оюунбилэг, Сэрчмаа, Отгонжаргал, хийлч Дэлгэрцэцэг, дуучин Наагий, Наки, альтарнатив Отгоо, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, хөгжмийн найруулагч Ц.Байдраг, “Take off” хамтлаг, Насанбуян, Болор-Уянга, Bono, Sitara, Voice-ын оролцогчид сэтгэл догдлуулсан сайхан үдэшлэгт ирж ая дуугаа өргөхөөр болсон байна. Энэхүү тоглолтыг On'n Off продакшн найруулж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл