Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“Дуу бүжгийн чуулга-2018” улсын IV уралдаан үргэлжилж байна

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн, Мандал сум Зүүнхараа хотод “Дуу бүжгийн чуулга – 2018” шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдааныг “Шилдгүүдээ тодруулна, Шинэ дүр төрхөө тодорхойлно...” уриатайгаар зохион байгуулж байна.

Гол зорилго нь дуу, бүжгийн чуулгуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, урын санг шилдэг бүтээлээр баяжуулахад оршиж буй аж.  Уралдаан өчигдөр “Мөнгөн хараа” чуулгын тайзнаа эхэлсэн бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлсэн байна.

Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мөнгөн хараа” дуу, бүжгийн чуулга, Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулга, Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Говьсүмбэр аймгийн Дуу бүжгийн “Боржигин” чуулга, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн “Хан-Хэнтий” чуулга зэрэг дуу бүжгийн чуулгууд оролцож байгаа бөгөөд нийт 10 бүтээлээр өрсөлдөх юм байна. Уралдааны салхийг нээж “Учиртай дөрвөн толгой” джаз мюзиклээр “Хан – Хэнтий” чуулга, “Домог амилсан Боржигин” концертыг “Боржигон” чуулга үзэгч, шүүгчдэд толилуулжээ. Харин өнөөдөр “Сэлэнгийн долгио” чуулга “Чоно ба долоон ишиг” хүүхдийн мюзикл, “Алтай” чуулга “Алтан говийн сүмбэр Алтай мину” концерт, “Мөнгөн хараа” чуулга “Баатарван Наваан-Юндэн” бүжгэн жүжиг, “Хан-Хэнтий” чуулга “Цэцэн Ханы дуулал” концертыг тайзнаа тоглож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан