Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Гоо бүсгүйчүүддээ амьтны гаралтай хувцас өмсгөсөндөө уучлал хүслээ

"Miss Universe Mongolia 2018” тэмцээний шилдэг оролцогчидтой холбоотой гомдол санал, сөрөг сэтгэгдлүүд  “Miss Universe” тэмцээний зохион байгуулагчдад олон ирж байгаа аж. Тиймээс Монгол дахь лиценз эзэмшигч Ж.Анхбаяр тайлбар хийлээ. Тэрээр тайлбардаа дараахь зүйлсийг багтаасан байна.

1. АНУ-д төвтэй Miss Universe байгууллагын ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрээр 2012 оноос эхлэн трансжендер буюу хүйсийн шилжилтэд орсон эмэгтэйг тэмцээнд оролцохыг албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Энэ жил дэлхийн түүхэнд анх удаа Испани улсыг төлөөлж Анжела Понсе нэртэй трансжендер бүсгүй 90 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр сонгогдоод байна.

2. Miss Universe Mongolia тэмцээний "Фото мисс" шалгаруулалттай NAFA бренд хамтран ажилласан бөгөөд тус тэмцээний дүрэмтэй харшлаагүй болно. Гэвч эх дэлхийгээ хайрлан хамгаалах асуудал хөндөгдөж, амьтны гаралтай зүйлсээс татгалзаж буй энэ цаг үед гоо бүсгүйчүүдийн өнгө төрхийг ийн харуулсандаа зохион байгуулагчдын зүгээс уучлал хүсч байна.

67 жилийн түүхтэй Miss Universe тэмцээн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг болно.

Тэмцээний бүртгэл 3 сар гаруй хугацаанд үргэлжилж шилдэг оролцогчдоо сонгон авлаа. Оюун бодол, мөн чанар, гадаад болон дотоод гоо сайхнаараа эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ чимж буй үзэсгэлэнт охидоо дэмжиж, урам зориг хайрлахыг уриалж байна.

Бид ард олныхоо саналыг сонсож дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө алхах анхны Монгол гоо үзэсгэлэнг шалгаруулах болно. 10-р сарын 6-ны өдөр болох Үндэсний ялагч тодруулах ёслолын үйл ажиллагаан дээр уулзацгаая гэжээ.

1 Сэтгэгдэл
Ene yun boovtoi huuhen be kkk
Хамгийн их уншсан