Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
"Хаан вальс"-ын шилдгүүд шалгарлаа

Баянзүрх дүүргийн Ахмадын хороо, Соёлын ордон хамтран дүүргийн 50-80 насны ахмадуудын дунд жил бүр уламжлал болгон "Хаан вальс" бүжгийн тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Тус тэмцээнийг Олон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдөр болон дүүргийн Ахмадын хорооны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 28 хорооны 86 хос ахмад бүжигчид вальс, гурван тамирын уянга, танго, фолка зэрэг бүжгийн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулжээ. 

Тухайлбал “Хаан вальс” бүжгийн тэмцээний 50-69 насны ангилалд 26 дугаар хорооны ахмад бүжигчид тэргүүлсэн бол 10 дугаар хорооны тамирчид удаалсан байна. Харин гутгаар байранд 12 дугаар хорооны ахмад бүжигчид орсон байна. 
Түүнчлэн 70-аас дээш насны ангилалд 27 дугаар хорооны бүжигчид тэргүүлсэн бол дэд байрт 15 дугаар хороо, гутгаар байрт 12 дугаар хороо тус тус шалгарсан байна. Уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээний шүүгчээр Нийтийн бүжгийн хорооны бүжигчид, дүүргийн Соёлын ордны бүжгийн багш нар ажиллажээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан