Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Гоо сайхны мэс заслын дараа өөрийгөө таньсангүй

Британийн загвар өмсөгч Лаура Саммерс гоо сайхны мэс засал хийлгэснийхээ дараа өөрийгөө толинд хараад танихгүй хүнд байдалд оржээ. Хэдэн жилийн өмнөөс л ийм мэс засал хийлгэж эхэлсэн ч бүх зүйл сайн яваад байж. Саявтар тэрээр уруулынхаа хэлбэрийг өөрчлөх мэс засал хийлгэж 200 фунт стерлинг төлжээ.  Гэтэл өглөө нь босоод толинд хартал аймшигтай зүйл харагдсан гэнэ. “Уг нь мэс засал нэг их удаагүй. Ажил дээрээ ирээд байж байтал цагийн дараанаас л бие нэг хачин болоод толгой эргэж, уруул чинэрээд байсан. Би тэр үед нь тоолгүй, тэгдэг л юм байх гэж бодож байлаа” гэж ярьжээ. Маргааш өглөө нь босоод хартал эмнэлэгт хандахаас аргагүй болсон байх нь тэр. Ингээд эмнэлгээр өчнөөн явж, элдэв эм уун ичсэнээсээ болоод гадаа гудамжинд ч зүгээр явж чадахаа больжээ. Тэглээ гээд ч уруул нь урьдын төрхөндөө ороогүй  байна. Одоо загвар өмсөгч маань охидуудад ийм аюултай алхам хийхгүй байхыг сануулж “Цаадуул чинь хүмүүсийн амьдралаар тоглодог юм билээ шүү” хэмээн анхааруулж байна. Саммерс 20 наснаасаа эхлээд л гоо сайхны янз бүрийн мэс засал хийлгэж хамраа өөрчлөн, цээжээ багасгаж байжээ. Энэ бүхэнд тэрээр 60 орчим мянган фунт стерлинг буюу 94.2 мянган ам.доллар зарцуулсан гэнэ.
0 Сэтгэгдэл
teneg sda hohichine l gehees uur yu gehev!!!
Хамгийн их уншсан