Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Адольф Гитлер төрөлх хэлдээ тааруухан байж

Арий үндэстнийг дэлхийн дээд төрөлтөн гэж үзэж нацизмыг туйлд нь хүртэл хөгжүүлсэн гэх Адольф Гитлер төрөлх немц хэлэндээ тун ч тааруухан байсныг шотландын Абердины их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Тэд фюрерийн дэлхийн нэгдүгээр дайны үед 1916 онд цэргийн эмнэлэгт байхдаа бичсэн ил захидлыг судлаад ийм дүгнэлтэд хүрчээ. Судлаачдад байгаа ил захидлыг нацист германы ирээдүйн удирдагч шархдаад хэвтэж байхдаа Мюнхений нэг эмнэлгээс бичжээ. Хэдхэн өгүүлбэр бүхий энэ ил захиадал дээр аугаа удирдагч зөв бичгийн хангалттай олон алдаа гаргажээ. Тэрээр немцийн "sofort" гэдэг үгийг хоёр ч “f”-тэй бичсэн байх жишээтэй.
1916 онд Гитлер 27 настай байж. Судлаачдын үзэж байгаагаар бол ийм насанд  зөв бичгийн дүрэм гаргана гэдэг байж болшгүй зүйл аж. Зөв бичгийн ийм алдаа бол  насанд хүрсэн хүнд байтугай тавдугаар ангийн хүүхэд ч ичмээр зүйл. Гитлер уг нь энэ ил захидлыг хамт алба хааж байсан Ланцхаммер гэдэг цэрэгт  тун удахгүй фронтдоо эргэн очно гэдгээ илэрхийлж бичсэн аж.
Шотландын эрдэмтэд үүнээс үүдээд фюрер өөрөө бичиг үсэгт тааруухнаас болоод тушаалаа өөрийн гараар бичдэггүй бичээчид байнга хэлж бичүүлдэг, байж гэсэн дүгнэлт хийжээ.
0 Сэтгэгдэл
oilgooo
нарийн бичгийн ажил тийм учраас байдаг байхгүй юу
yas yumnd derei torin ondorlogyd xyrtel osdoo myy bichdeg chyy de danda narin bichger bichyldeg
Хамгийн их уншсан