Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурь дахин тайзнаа

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио сан” дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтоо 1904 оны 2-р сарын 17-нд алдарт Ла Скэла театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй гэдэг. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засан гурван үзэгдэлтэй болгон бичиж 5-р сарын 28-нд Брессиагийн театрт тавьсан нь гайхалтай амжилтад хүрч өнөөг хүртэл дэлхий дахины үзэгчдийн таашаан үздэг сонгодог дуурь болж чаджээ.

Чио Чио сан дуурь манай тайзнаа 1967 оны 4-р сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг юм. Өнөөдөр дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургадугаарт бичигдэж буй тус дуурьт хайр сэтгэл, үр хүүхдийнхээ төлөө амь насаа өгөх үнэнч сэтгэл, хатан зориг гагцхүү үзэсгэлэнт ази бүсгүйгээс л гарах аж... Тиймээс энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг олж авч чадсан байдаг юм. Ирэх сарын 04-нд 17:00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдох дуурийн удирдаачаар Н.Туулайхүү /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, найруулагчаар Х.Уртнасан /Ардын жүжигчин, Төрийн шагналт/, ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх /Ардын зураач/ нар ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан