Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
"Шидэх банзнаас үсрэгчид" гурав дахь цомоо хүртэв

13 дахь удаагийн ОУ-ын акробат, циркийн наадам өнгөрсөн сарын 26-наас эхэлж өнөөдөр өндөрлөлөө. 26 дахь жилдээ зохиогдож буй энэхүү тэргүүн зэргийн тэмцээн нь Монте Карло, Парис, Вучиао наадмуудтай эн зэрэгцэх өндөр зэрэглэлийнх гэдгээрээ онцлогтой. Энэхүү наадамд АНУ, Британи, Монгол зэрэг циркийн өндөр ур чадвар бүхий 14 орны 200 гаруй уран бүтээлчид өрсөлдсөнөөс Монголын циркийн жүжигчид авъяас чадвар, бэлтгэл сургуулилт, тэвчээр хатуужлаараа онцгойрон аваргын алтан цомыг хүртэв. МУСТА Б.Золбаясгалан ахлагчтай уран бүтээлчид "Шидэх банзнаас үсрэгчид" /X Evolution Teeterboard/ үзүүлбэрээр шилдгийн шилдгүүд байж чаджээ.

2017 онд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотноо зохиогддог Дэлхийн циркийн А зэрэглэлийн 16 дахь удаагийн Вучиао тэмцээнээс Монголын циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банзнаас үсрэгчид номероор алтан арслан цом, 2015 онд Б.Золбаяр ахлагчтай жүжигчид 15 дахь удаагийн Вучиао тэмцээнээс, мөн шидэх банз номероор мөнгөн цом хүртэж байсан удаатай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан