Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Майк Пенс Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс мягмар гарагт Япон улсад айлчилж, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ.

“NHK” телевизийн мэдээлснээр, уулзалтын үеэр М.Пенс болон Ш.Абэ нар худалдааны хэлэлцээр байгуулах болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

“Хоёр улсын гаргасан хүчин чармайлтын ачаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний эвсэл урьд өмнө байгаагүйгээр бэхэжсэн” гэж Ш.Абэ АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн байна

Цагаан ордны мэдээлснээр, М.Пенс Японд айчлахын зэрэгцээ Австрали болон Папуа Шинэ Гвинейд айлчлах юм байна. Түүнчлэн тэрбээр АНУ- Зүүн өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтад ерөнхийлөгч Д.Трампын оронд явах аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан