Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хамгийн үнэтэй зарагдсан “Алтан бөмбөрцөг”-ийн цом Мерилин Монрогийнх байлаа

Энэ хорвоо ертөнцөөс одсон ч Холливүүдийн бүх цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн эгнээнд багтсаар байгаа алдарт жүжигчин Мерлин Монрогийн 1961 онд хүртэж байсан “Алтан бөмбөрцөг”-ийн цом Жулиены дуудлага худалдаагаар 250 мянган ам.долларын үнэ хүрчээ.  Энэ нь худалдаагаар  хамгийн үнэтэй зарагдсан “Алтан бөмбөрцөг”-ийн цом болсон байна.

Мөн түүний унадаг байсан хоёр хүний суудалтай 1956 оны “Ford Thunderbird” машин тус дуудлага худалдаанд 490 мянган ам.доллар, Мэрлин Монрогийн зургийг нүүрэндээ байршуулсан “Playboy” сэтгүүлийн анхны дугаар 32 мянган ам.долларын үнэд хүрсэн байна. Үүнээс гадна түүний эдэлж хэрэглэж байсан бусад зүйлсийг ч дуудлага худалдаанд оруулжээ.

“Ford Thunderbird” машиныг жүжигчин бүсгүй зургаан жил унаж байгаад 1962 онд буюу өөд болохынхоо өмнөхөн өөрийн жүжгийн багшийн хүү Ли Страсбергт бэлэглэж байсан гэнэ. Жулиены дуудлага худалдааг үүсгэн байгуулагч Даррен Жулиен “Энэ машин бол зөвхөн автомашины түүх бус Холливүүдийн домогт жүжигчний хайр сэтгэл, хээнцэр тансаг хийгээд адармаатай амьдралын түүх юм” хэмээн хэлжээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан