Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Кэти Перри жилийн хугацаанд 83 сая ам.долларын орлого олжээ

 

“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Кэти Перри тэргүүлжээ. Дуучин бүсгүй жилийн хугацаанд 83 сая ам.долларын орлого олсон тухай тус сэтгүүлийн цахим хуудаст мэдээлсэн байна.

Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой дуучнаар тодорч байсан Тэйлор Свифт 80 сая ам.долларын орлогоороо бичигджээ. Гуравдугаарт, Бейонсе орсон байна. 2017 оны жагсаалтыг тэргүүлэгч Бейонсе энэ жил 65 сая ам.долларын ашиг орлого олсон байна.

Кэти Перри “Witness: The Tour” аялан тоглолтынхоо хүрээнд хийсэн 80 тоглолтынхоо ачаар жагсаалтыг дахин тэргүүлж чаджээ. Өнгөрсөн удаад дуучин бүсгүй “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад 135 сая ам.долларын орлогоороо нэгдүгээрт бичигдэж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан