Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Х.Клинтон, Ж.Коми нарыг ямар хэргээр буруутгах нь тодорхойгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хавар Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Холбооны мөрдөх товчооны захирал асан Жеймс Коми нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг Хууль зүйн яаманд үүрэг болгох боломжийг авч хэлэлцсэн тухай “The New York Times” сонин мэдээлэв.

Д.Трамп Цагаан ордны хуулийн зөвлөх асан Дональд Макганд ийм бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Д.Макган хариуд нь ерөнхийлөгчид ийм бүрэн эрх мэдэл байхгүй гэж хэлжээ.

“Дээр дурдагдсан этгээдүүд хууль зөрчсөн байж магадгүй тохиолдолд Д.Трамп мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хүсэх боломжтой хэдий ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай шийдвэрийг Хууль зүйн яам гаргана. Ерөнхийлөгч Д.Трамп мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг хүссэн бол эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт түүнийг буруутгаж болох байсан бөгөөд энэ нь ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх асуудлыг хэлэлцэхэд хүргэх аюултай байсан” гэж хуулийн зөвлөх хэлсэн байна.

“The New York Times” сонины мэдээлснээр, Хууль зүйн яам Х.Клинтон, Ж.Коми нарыг ямар хэргээр буруутгах ёстой байсан нь тодорхойгүй байжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан