Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чингис хот гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй болжээ

Хэнтий аймгийн төв Чингис хотод орших иргэдийн дунд "Чойном"-ын хэмээн нэрлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнг сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг, wi-fi бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон шинэчлэн тохижуулжээ. Энэхүү ажлыг Хэрлэн сумын Засаг дарга санаачилж сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лицензтэй аж ахуйн нэгжүүдээр хийлгэсэн байна.  Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус сумын засаг дарга, лицензтэй ААН-үүдтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ийнхүү тохижуулжээ. Цаашид уг цэцэрлэгт хүрээлэнд төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын хөшөөг 2019 онд бүтээхээр төлөвлөж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 2013 онд «Хэрлэнгийн цэнхэр алс» ТББ санаачлан яруу найрагч Р.Чойномын хоёр шүлгэнд зориулан гантиган хөшөөг босгож байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан