Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чингис хаан уу Д.Дагвадорж аварга уу

Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг, Амар мөрний эх, Онон голын сав газрын зүрхэн хэсэг буюу Дадал сумын Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор баригдана. Төсөл 2019-2024 онд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд АХБ-ны 19 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах аж.

Гэвч энэхүү Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилгын зургийг харсан хүн бүр Чингис хаантай биш Д.Дагвадорж аваргатай адилхан болж, аваргын гэгээн дүр байна гэцгээж байна. Тэр бүү хэл хулгайч, луйварчдын дүр байснаас аваргынх байсан нь дээр хэмээн хошигноод амжжээ. Ямартай ч цогцолбор баригдаж дууссаны дараа энэхүү бяцхан мэтгэлцээнд цэг тавих биз ээ.

Уг нь энэхүү цогцолбор Чингис хааны цээж баримал хэлбэрийн томоохон барилга байх бөгөөд дагалдуулан 230 автобус болон суудлын машины хүчин чадалтай авто зогсоол, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэл 2.6 км хатуу хучилттай зам, 3.5 км цахилгааны шугам, үзэсгэлэн ба уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдах хурлын танхим, утасгүй интернэт орчин, мэдээллийн төвүүд, ариун цэврийн эко байгууламж 30 гаруй, хог хаягдлын дахин боловсруулах төв, саарал ус цэвэршүүлэх байгууламж зэргийг барьж байгуулахаар зураг төслийн ажлууд хийгдэж буй аж.

Цогцолборт 25-30 хүний байнгын ажлын байр байхаас гадна Дадал суманд 9000 хүн ам суурьшиж, жилд хамгийн багадаа 90 мянган жуулчин ирж очих урсгал үүснэ хэмээн тооцоолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан