Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өндөрлөв

 

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулсан “Их 20” бүлгийн удирдагчдын 13 дугаар дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлд худалдааны олон талт тогтолцоог хөгжүүлж, Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ шинэчлэлт хийхийг уриалав.

“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, инноваци, ажлын байр бий болголт хийгээд хөгжлийн чухал хөдөлгүүр юм” гэж уулзалтын хамтарсан тунхаглалд онцлон тэмдэглэжээ.

Сүүлийн үед олон улсын худалдааны систем бага зэрэг доголдох болсон тул үүнийг сайжруулах хэрэгтэйг удирдагчид цохон тэмдэглээд, ДХБ-ын зарчимд шинэчлэлт хийх хэрэгтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Түүнчлэн дараагийн дээд хэмжээний уулзалтаар энэ талаар гарсан ахиц дэвшлийг дүгнэхээр тохиролцжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар уг тунхаглалд тэмдэглэхдээ, Парисын хэлэлцээр нь эргэлт буцалтгүй бөгөөд бүх нийтээрээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэдгийг дахин нотолсон байна.

Дээд хэмжээний уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Аргентины Ерөнхийлөгч Маурицио Макри бүлгийн удирдагчдын санал нэгтэйгээр баталсан тунхаглалыг товч танилцуулж, олон улсын нийгэмлэг Аргентинд өндөр итгэл хүлээлгэсэнд талархжээ.

М.Макри уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэхдээ, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хүн бүхэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй хэмээн онцлоод, энэ салбарт Аргентин улс ч ихээхэн хүчин чармайлт гарган ажиллахаа амлажээ.

“Шударга, тогтвортой хөгжлийг бий болгох нь” уриан дор хоёр хоногийн турш үргэлжилсэн дээд хэмжээний уулзалт ирээдүйн ажлын байр, хөгжлийн дэд бүтэц, санхүүгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын худалдааны асуудлаар хэлэлцлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан