Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Михаил Черников: Жолоодлогын дадлагын хичээл хамгийн хэрэгтэй

 

 

ОХУ шнээр жолооны эрх олгох шалгалтын журамд өөрчлөлт оруулж байна. Шинэ өөрчлөлтөөр хурдын зам дээр зөвшөөрөгдсөн дээд хурд буюу 110 км/цагийн хурдтай давхих үзүүлэлтийг нэмж байгаа хэмээн “Гильий автошкол” компанийн Удирдах зөвлөлийн дарга Сергей Лобарев РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. “Гильдий автошкол” бүс нутгийн 58 автосургуулийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.

Өмнөх журмаар хурдны зам дээр сургуулилалт хийх, шалгалт авахыг хориглосон байсан юм. Автозамын чанар сайжирч хурдны замаас дутахааргүй замуудтай болсон, замын хөдөлгөөний хяналт сайжирсан учраас нөхцөл байдалтай уялдан ийнхүү өөрчлөлт оруулж байгаа хэмээн өмнө Дотоод хэргийн яам мэдээлсэн.

“Скандинавийн орнууд, мөн Германд жолооны шалгалтыг 100-110 км/цагийн хурдтай давхиулж авдаг. Энэ нь хурдтай давхих нөхцөлд жолооч маневр хийх дадал суулгаж байгаа хэрэг юм. Шинэ журам хэрэгжиж эхлэхээр Оросын жолооны сургуулиуд энэ хичээлийг орох болно” хэмээн Сергей Лобарев хэллээ.

Түүний хэлснээр Оросын жолооны сургалтуудын хичээлийн хөтөлбөрийн 17 хувьд нь жолооны дадлагыг хотын зам дээр хийдэг байна.

Замын хөдөлгөөний хяналтын албаны дарга Михаил Черниковын хэлснээр жолоодлогын дадлагын хичээл хамгийн хэрэгтэй байгаа бөгөөд шинэ журмын дагуу шалгалтыг хатуу чанд авах болно гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан