Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого”-ын сургалт болов


Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажлыг зохион байгуулах Улсын комиссоос бүртгэл, тооллогын ажлын арга зүйн сургалтыг Орхон аймгийн төв Эрдэнэт хотод зохион байгууллаа. Тооллогын арга зүйн Хойд бүсийн сургалтад Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын салбар комиссын гишүүд оролцлоо.

Сургалтыг Соёл, урлагийн газрын дарга, Тооллогын Улсын комиссын дарга Г.Эрдэнэбат нээлээ. Энэ удаагийн тооллого нээлттэй, ил тод, шилэн байдлаар явагдаж статистик тоон мэдээллийг харуулах веб хуудсыг Соёл, урлагийн газар болон Соёлын өвийн үндэсний төвийн веб сайтын үндсэн цэсний хэсэгт байршуулан олон нийтэд тооллогын дүн мэдээг аймаг, сум, музей тус бүрээр, төрөл зүйлээр /PIE/ чарт хэлбэрээр харуулна.

Улсын комиссоос тооллогын ажлын арга зүйн сургалтыг улсын хэмжээнд бүсчилэн зохион байгуулж байгаа нь тооллогыг нэгдсэн арга зүйгээр хангахад ач холбогдолтой болж байгаа юм.  Сургалтыг нийт 6 бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад улсын болон аймгийн музей, мэргэжлийн хяналтын соёлын хяналтын байцаагч, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаалтнуудаас бүрдсэн хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын салбар комиссийн гишүүд оролцож байна.  

2018 оны 12 дугаар сарын 14-нд Говийн бүсийн сургалт Дундговь аймгийн Мандалговьд болох ба Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, 2018 оны 12 дугаар сарын 16-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг хамруулсан Зүүн бүсийн сургалт тус тус зохион байгуулагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан