Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Казахстаны дуучин Димаш Кудайбергенов

 

Хятадын “I Am a Singer 2017” дууны уралдаанд оролцож байгаа Казахстаны дуучин Димаш Кудайбергенов тэрбум гаруй хүнтэй тус орныг бүрэн эрхшээлдээ оруулжээ. Түүний цэвэр тунгалаг хоолой урд хөршийн үзэгчдийн бишрэлийг төрүүлж байна. Хоолой сайнаас гадна шаггүй царайлаг залуу тул хятад охид бүсгүйчүүд түүнийг харахын тулд зочид буудлынх нь гадаа хонодог болсон гэнэ.

“I Am a Singer 2017” уралдаан мэргэжлийн дуучид оролцдог тэмцээн. Нийт 10 шаттай явагддаг. Эхний 9 шатын дараа гурван шилдэг оролцогч үлдсэн бөгөөд тэдний дунд мэдээж Димаш байна.
Димашийн үзэгчдийг татсан хамгийн шилдэг үзүүлбэр ОХУ-ын дуучин Витасын “Опера 2” дуу байлаа.

 Хоолой шаардсан энэхүү дууг казах залуу маш сайн дуулсан тул цахим ертөнцөөр “Витас Димаш хоёрын хэн нь илүү вэ” гэсэн асуулга хүртэл явагдсан юм. Удалгүй Витасын хуулийн зөвлөх Димашт “Опера 2” дууг дахин дуулахыг хориглосон албан бичиг ирүүлснээр эсрэгээрээ Димаш улам алдартай болсон юм. “Singer 2017” уралдааны хүндэт зочин Жеки Чан түүнтэй уулзахыг хүсч, Өмнөд Солонгосын К-ПОП-ынхон ч түүнийг Азийн од гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.

Димаш Кудайбергенов 22 настай. Казахстаны Актобе хотын уугуул.

1 Сэтгэгдэл
shaagaad baigaarai yuun hasag SO zaluul bnadag nogoo Ukher halhuud n ayguu bol itgetsendee hahaha
Хамгийн их уншсан