Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Зохиолч Д.Төрмөнхийн бүтээл Энэтхэгт хэвлэгдэв

 

 

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын төв хэсэгт оршдог “Үндсэн хуулийн Ордон” хэмээх сүрлэг том барилга 2018 оны 12 дугаар сарын 13-ний  их үдэд хөл хөдөлгөөн ихтэй байв. Зохиолч Д.Төрмөнхийн бүтээл “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга”-ийг энэтхэгийн “Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газар англи хэлнээ хөрвүүлж, хэвлэснээ олон нийтэд толилуулах “Номын хурим” тэнд болов.

Тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам“Дели хотын судлаачдын бүлэг”, “Монголын анд нөхөд” зэрэг төрийн бус байгуулагатай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд  Энэтхэг улсын парламентын гишүүд, төр, засгийн газрын  байгууллагууд, урлаг, соёл, бизнесийн  салбарын төлөөллүүд,Монгол улстай ажил хэргийн холбоотой, талархан дэмждэг, элгэмсүү дотно ханддаг олон хүн хуран цугласны дотор Энэтхэгийн парламентад төсөрхөн байгуулагдсан Энэтхэг, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Р.Л.Катария, эл бүлгийн гишүүд,“Дели хотын судлаачдын бүлэг”-ийн ерөнхийлөгч В.Жолли, Дели хотын мэр Н.Чаули,“Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газрын эзэн Н.Кумар, “Индиа Эмпайр” сэтгүүлийн эрхлэгч С.Чакарборти, монгол судлаач др. Ш.Сони зэрэг олны танилэрхэмүүд мялаалгын үг хэлж дээрх номын талаар болон Монгол орон, монголчууд,Энэтхэг,Монголын  найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар дотно сэтгэлээ хуваалцаж халуун мэндчилгээ дэвшүүлэв.

Зохиолч Д.Төрмөнхийн ном Энэтхэгт хэвлэгдэв

Эдийн засаг нь эрмүүн хурдтай хөгжиж байгаа тэрбум илүү хүн амтай,  Энэтхэг  улс ардчилсан Монгол улстай төрийн тэргүүнээр нь дамжуулан улам бүр ойртон дотно танилцах боломжийг зохиолч Д.Төрмөнхийн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга “ном олгож байгааг  тэд дурдаж англи хэлээр уншигчдын хүрээнд энэ ном эрэлт ихтэй байх болно гэдгийг цохон тэмдэглэв.

Эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай ёслолын энэхүү арга хэмжээнд  цугласан хүмүүс Монгол улсын ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн  “Моди үзэгдэл”,”Монгол Хөх тэнгэрийн орон”, “Монгол,Энэтхэг-оюун санааны хөршүүд” номнууд хийгээд энэтхэгийн сонин хэвлэлд нийтлэгддэг өгүүллүүдээр танил болсон тус ЭСЯ-ны ажилтнууд илтгэл айлтгалаа хинди хэлээр хэлдэг, санаа бодлоо  цэгцтэй илэрхийлдэг, идэвх зүтгэлтэй хэмээн өөр зууртаа   хүүрнэх нь чихэнд эерүү, сэтгэлд таатай сонсогдох бөгөөд “Миний мэдэх ерөнхийлөгч Х.Баттулга” номын гэрэл зургуудаар бэсрэг үзэсгэлэн дэлгэснийг уншигчид үзэж сонирхов.

“Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газар киноны авьяаслаг уран бүтээлч төдийгүй туршлагатай сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнхийн “Миний мэдэх ерөнхийлөгч Х.Баттулга” номыг англи хэлнээ хөрвүүлж ийнхүү хэвлэсэ ннь уг номыг англи хэлээр уншигчдын хүртээл болгоод зогсохгүй, Азийн Монголын амьдрал, ажил үйлсийг сурталчлан таниулж, газар газрын аялагч жуулчдыг  “Хөх тэнгэрийн  орон”-д даллан дуудах буй заа.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ

ГАДААД СУРТАЛЧИЛГАА, СОЁЛЫН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан