Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
"Алла Пугачева. P.S." нэртэй бие даасан тоглолт хийнэ

Алдартай дуучин Алла Пугачёва 70 насныхаа ойгоор Москвагийн Кремль дахь соёлын ордонд "Алла Пугачева. P.S." нэртэй бие даасан тоглолт хийхээр шийдвэрлэсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ. Тэрээр  ирэх оны дөрөвдүгээр сарын 17-нд  70 настай золгох юм. 

Тэрээр “Instagram” хуудсандаа энэ тухай бичихдээ, “Хүний амьдралд 70 насны ой ганцхан удаа тохиодог. Бурхан минь, бие даасан тоглолт хийх эрч хүч надад хайрлаач” гэжээ.

Алла Пугачёва сүүлийн хэдэн жил 42 настай нөхөр Максим Галкин, таван настай ихэр Лиза, Гарри хүүхдүүдээ халамжлан концерт тоглоогүй билээ. Алдарт дуучин эмэгтэй хамгийн сүүлд энэ жилийн тавдугаар сард Санкт Петербург хотноо өмгөөлөгчдийн “Pen & Paper” байгууллагын үдэшлэг дээр ая дуугаа өргөжээ.

Алла Пугачёва Кремль дахь концертынхоо дараа дэлхийгээр цуврал аялан тоглолт хийх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан