Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
 “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн дэлгэгдлээ

Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөлөөс монгол цоожны талаар улсын хэмжээнд судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бий болгон монгол цоож болон түүнийг урлаж бүтээсэн уран дархчуудын талаарх мэдээ мэдээлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн зохион байгуулж, Монгол Улсын театрын музейд дэлгэн үзүүлж, олны хүртээл болголоо.

Монгол уран дархны урлалыг оньслох арга ухаантай хоршуулсан, бэлгэдэл, ахуй хэрэглээний өв, соёлын уламжлал болсон гайхамшигт өвийг орчин үеийн дэвшилтэд техник технологийн ололтыг ашиглан монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.

“Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэнд аймаг, нийслэлийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа монгол цоожны талаарх гэрэл зургийн цомог болон хэл зохиол судлаач, доктор Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнууд биетээр дэлгэгдэн тавигдсан ба уг үзэсгэлэнгийн үеэр “Монгол цоожны цахим мэдээллийн сан” веб хуудас /www.mongoltsooj.mongoluv.mn/ - ны нээлт боллоо.

“Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилэн гарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан