Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Патрик Шэнахэн АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо

 

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар Патрик Шэнахэн томилогдлоо. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Твиттер хуудсандаа энэ талаар бичсэн байна. Патрик Шэнахэн өмнө нь Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан юм.

Шинэ сайд албан ажилдаа ирэх нэгдүгээр сарын 1-нээс орно гэж Д.Трамп бичсэн байна. Ажил үүргээ сайн хийнэ гэж найдаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Патрик Шэнахэн нь “Boeing” компанид удирдах албан тушаал хашдаг бөгөөд 1986 онд тус компанид орсноосоо хойш иргэний болон цэргийн олон төслийг гардан хэрэгжүүлж байв. Тэрээр 2017 оны зун Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсон юм.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис халагдах өргөдлөө энэ сарын 20-ны өдөр өгсөн. Өргөдлөөс харахад тэрээр Ерөнхийлөгчтэй бодлого зөрөлдсөний улмаас ажлаа өгч байгаа нь тодорхой ойлгогдож байсан хэмээн хэвлэлүүдэд бичиж байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан