Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Spice Girls хамтлаг хуучин дуунуудынхаа үгийг өөрчлөн дуулна

Тус хамтлагийн анхны цомог гарснаас хойш нийгэмд олон зүйл өөрчлөгджээ

Саяхан Их Британийн алдарт Spice Girls охидын хамтлаг эргэн нэгдэж, аялан тоглолт хийх гэж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдэгдсэн билээ. Тэгвэл тэд энэхүү аялан тоглолтынхоо үеэр хуучин дуунуудынхаа текстийг өөрчлөн дуулах шаардлага гарсныг W Magazine бичсэн байна.

Spice Girls хамтлагийн анхны цомог 22 жилийн өмнө гарсан бөгөөд энэ хугацаанд тэдний зарим дууны үгс #MeToo хөдөлгөөний эрин үед тохиромжгүй, тэр ч бүү хэл ялгаварлан гадуурхсан өнгө аястай сонсогдож байгааг эх сурвалжууд онцоллоо. Тодруулбал тус хамтлагийн алдарт "Spice Up Your Life" дууны "Yellow man in Tumbuktu/Colour for both me and you" гэсэн шар хүний тухай дууны мөрөөс гадна, "Last Time Lover" дууны текстийг шинэчлэхээр болжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн намар Spice Girls хамтлагийн экс гишүүд болох Жери Холлиуэлл, Эмма Бантон, Мелани Браун, Мелани Чисхолм нар эргэн нэгдэж, 2019 оны зургаадугаар сараас эхлэн Их Британи даяар аялан тоглолтоо хийхээ зарласан юм. Түүнчлэн тус хамтлагийн гишүүн байсан дизайнер Виктория Бекхэм өөрийн брэндийн үйл ажиллагаанд төвлөрөх учраас энэхүү аялан тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан