Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“АЛТАН ӨД” наадмын эзэд тодорлоо

 

“Алтан өд”-ийн эзэд тодров

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өндөрлөлөө. Энэ жилийн наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ.

Ингээд оны шилдгүүдээр:

  1. Д.Давааням "ИЛЖИГНИЙ УРАЛДААН"
  2. Э.Ариунболд "ЭМСГҮЙ ЭРС"
  3. Д.Батсайхан "ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ"
  4. Д.Хүрэлбаатар "УУЛС ДАВСАН ХАРГУЙ"
  5. Т.Баянсан "ХАРАНХУЙ ХУТГА"
  6. Н.Сүхдорж "ӨНДӨР ХӨХИЙН УНАГА"
  7. Х.Нямхишиг "ХӨХ ЦЭГЦГИЙ ЖИРГЭНЭ"
  8. Ж.Батцэцэг "ТУСГААР ТОГТНОЛЫН ТОВЧООН" бүтээлүүдээрээ тус тус "ЦОМ" хүртлээ.

Мөн МЗЭ-ийн шагналаар Д.Жаргалсайхан , Ц.Галбадрах , Н.Бадамжав , С.Баттулга , Д.Батмэнд , Б.Ганбаатар , Да.Жаргалсайхан , Ц.Оюундэлгэр , Г.Төрмөнх , Б.Урангоо , Л.Содномдорж , Ч.Эрдэнэбаатар нар шагнагджээ.

1 Сэтгэгдэл
Д.Даваанямын номыг уншихад хамгийн их авъяас нь ёгт үлгэрч болох байсан байх гэж эрхгүй бодогдоно. /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч , яруу найрагч Ч.Дагвадорж/ “Илжигний уралдаан” номноос өнөөгийн нийгмийн зэврүүн өнгө улам тодорч шинэ маягийн ёгтлол цаг цагт байх ёстой төрөл гэдгийг зохиогч бүтээлээрээ баталжээ. Донж маяг, хэлбэр хийцийг зохиогч тун яггүй олсон тул үлгэр бүр нь хурц хэллэгтэй, наанаа инээдтэй, цаанаа егөөдөлтэй байх юм. Хүүхдүүд ч томчууд ч уншаад шүлэг бүрээс нь санаа авахаар цаг үеэ юунаас илүү таньж мэдэхээр болсон нь “Илжигний уралдаан” номын үнэ цэнэ орших ажээ. /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, доктор, профессор До.Цэнджав/
Хамгийн их уншсан