Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
МЗЭ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсны түүхт 90 жилийн ой 2019 онд тохиож байна. МЗЭ-ийн ойн баярын өдөр буюу 1 дүгээр сарын 9-ний өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа шилдэг бүтээл туувиж, Монголын утга зохиолын хөгжилд, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан утга зохиол судлаач А.Мөнх-Оргил, зохиолч Т.Султан, М.Сүхбаатар, А.Лхагва, орчуулагч Ж.Оюунцэцэг нарт Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гардууллаа.


Монголын зохиолчдын эвлэлийн түүхт ойг хоёр он дамнуулан улс орон даяар утга соёлын олон арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд тэгш ой тохиож буй их зохиолчдын ойг тэмдэглэх, “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал, зохиолчдын гэрэл зураг болон хөрөг зургийн үзэсгэлэн, зохиолчдын байгуулагын түүхэн товчоон “Оюун билгийн уурхай” баримтат кино бүтээхэд тус яамны Соёл, урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэн үзэгч олондоо өргөн барив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан