Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд гадаадад амьдардаг монголчууд нэгдэж байна

“МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ” төв талбайд эхлээд байна. Энэхүү жагсаал нь нийслэл хотоос гадна 21 аймагт зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Тэгвэл гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд маань жагсаалд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсээр байна. Тухайлбал, Герман улсад амьдарч буй монголчууд МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд нэгджээ. Тэд “Гадаадад байгаа бид чадах ядахаараа эх орондоо сайн сайхан зүйлийг хийхийг хичээдэг. МАНАН-гийн хулгайчуудын бүлэглэлийг нураах жагсаалд Берлиний бүсгүйчүүдтэйгээ хамт нэгдлээ. Бид удах тусам олуулаа болно. Яахаараа хэдхэн гадаад дотоодын хулгайчууд язартлаа баяжаад ард түмэн өдрөөс өдөрт ядуурдаг юм бэ. Шударга ёс, эмх замбарааг бид өөрсдөө авчирна. Хэн нэгэн бидний өмнөөс хийхгүй” гэжээ.

Мөн АНУ, Швед, Швейцарь, Австри улсад амьдарч буй монголчууд маань ч энэхүү тэмцэлд нэгджээ. Тэд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тухайлбал, Швейцарийн холбооны улсын Женев хотын монголчууд “20 гаруй жил Монгол улсыг тонон дээрэмдэж, ядууруулж буй МАНАН бүлэглэлийг эсэргүүцэж, мөн түүний толгойлогчдын нэг, УИХ-ын дарга Энхболдыг албан тушаалаасаа буухыг шаардаж, Монголд болох жагсаалыг дэмжин дуу хоолойгоо өргөцгөөж байна. Женевийн монголчууд үр хүүхдийнх нь ирээдүй тайван, баталгаатай байх, буцаад очих эх оронтой байхын тулд нэгдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан