Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
П.И.Чайковскийн бүтээлийг тоглоно

 

 

Улсын Филармони П.И.Чайковскийн бүтээлээр тоглолт хийнэ

Улсын Филармонийн симфони найрал хөгжим энэ сарын 19-ний өдөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Ромео, Жульетта" уран зөгнөлт удиртгал болон "Симфони No.6 B minor OP.74" хэмээх хоёр бүтээлээр тоглолт хийх гэж байна. 

Тоглолтыг удирдаач Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш удирдан толилуулах бол төгөлдөр хуурч М.Цогбадрах тайлбарлаж хөтлөх аж.

Найрал хөгжимчид суут хөгжмийн зохиолчийн “Оргилуун” хэмээн тодотгосон зургадугаар симфонийг олон жилийн өмнө маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлагаар сонсогчдодоо хүргэж байсан юм.

Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 1893 оны хоёрдугаар сард туурвиж эхлээд, наймдугаар сард дуусгасан бөгөөд хоёр сарын дараа Петербургт өөрөө удирдан тоглуулжээ.

Амьдралын  баяр баясгалан хийгээд үхлийн харангын тухай хурцаар илэрхийлсэн уг симфонийнхоо нээлтийн тоглолтыг сонсогч түмэндээ хүргэснээс ес хоногийн дараа хөгжмийн зохиолч энэ хорвоог орхижээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан