Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“ПРОЦЕСС” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

ХААН Галерейд “Процесс” үзэсгэлэн нээгдлээ

Орчин цагийн Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээлч ѳѳрийн дотоод ертѳнцѳѳ илэрхийлэн гаргасан Монгол сюрреалист бүтээлүүд зохих байраа эзлэн нийтийн хүртээл болсоор байгаа билээ. Тэгвэл энэ чиглэлийн тод төлөөлөл болсон залуу уран бүтээлч О.Золбоотөгөлдөрийн “Процесс” дөрөв дэх бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 1-р сарын 14-нд ХААН Банк Цамхагийн гуравдугаар давхарт байрлах  ХААН Галерейд нээгдлээ.



Эмэгтэй хүний дотоод ертөнцийн зөрчилдөөнийг гол сэдвээ болгон  харуулсан 15 бүтээл үзэсгэлэнд тавигдсан бөгөөд зураач бүсгүй “Процесс” үзэсгэлэнгийнхээ тухайд “Би аливаа  асуудалд эго-доо автаж ханддаг уу, далд ухамсартаа удирдуулдаг уу,  гомдлоо хэр удаан тээдэг вэ, сэтгэлийн шархаа удаан хадгалбал надад яаж сөргөөр нөлөөлдөг вэ, сэтгэл санааны асуудалтай нүүр тулахад нийгмийн нөлөө байдаг уу гэхчилэн өөртөө олон асуулт тавьж, асуултууддаа өөрийнхөө зургаар хариулт өгөхийг оролдсон” хэмээн өгүүлсэн.  

Мөн хүмүүс байгаль дэлхийтэй зүй бусаар зохисгүй харьцаж байгааг ч тодорхой хэдэн ажлуудаар илэрхийлэхийг зорьсон байна.



Зураач О.Золбоотөгөлдөр 2013 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бол, 2015 онд 976 арт галерейд “Үүлсийн чимээ”, 2017 онд “Зүүд зөнгийн хөргүүд” үзэсгэлэнгээ тус тус олны хүртээл болгож байжээ. Мөн 2017, 2018 онд БНСУ-ын Бусан хотын урлагийн наадам, тус улсын Чанвон хотод болсон олон улсын MAMF  фестивальд оролцож, 2018 онд ОХУ-ын Саха улсын Якутск хотын Арт галерейд зураач Т.Найманчулуунтай хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан аж.


 
Та бүхнийг ““Процесс” үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Монголын орчин үеийн сюрреалист урлагийн бүтээлтэй танилцахыг урьж байна. Үзэсгэлэн 2018 оны 1-р сарын 14-31-ний хооронд ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой. 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан