Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
О.Дөлгөөний цоо шинэ, өвөрмөц нэгэн дүр удахгүй дэлгэцнээ

 

 

Хувьсал продакшны 6 дахь өргөн дэлгэцийн бүтээл болох "ТЭНГЭРЭЭС БУУСАН ОД" уран сайхны киноны гол дүр бол жүжигчин О.ДӨЛГӨӨН юм. Тэрээр энэ удаад үзэгчид та бүхэнд цоо шинэ, өвөрмөц нэгэн дүрээр хүрэх болно.

О.Дөлгөөн "Хувьсал" продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц” кинонд тоглож олны танил болжээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм байна. Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн  У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон азтай нэгэн.

“Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Д.Отгонжаргал нар  дуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан