Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
14 хүүхдийн эх өөрийгөө дуудлага худалдаанд оруулжээ
Зургаан хүүхэдтэй атлаа хиймэл үр тогтоолт хийж найман ихэр төрүүлсэн Надя Сулиман гэгч америк хүүхэн нэг хэсэгтээ л дуулианы эзэн байсан. Хүмүүс анхандаа найман ихэр гэсэн сургаар бүсгүйд тун ч нааштай хандаж байсан ч удалгүй түүнийг сенсаци тарьж, хүүхдүүдээрээ далимдуулан мөнгө хийхийг хүссэн гэж хардаад тун ч тааламжгүй хандах болсон. Ялангуяа эмч нар хиймэл үр тогтоолтоор найман ихэр төрүүлсэнд ихэд шүүмжлэлтэй хандсан бөгөөд үр тогтоолтыг хийсэн эмчийн эмчлэх эрхийг нь хасуулсан юм. Ингээд алдартай баян болох гэсэн Надя Сулиманы төлөвлөгөө нурж, санхүүгийн хувьд маш хүнд байдал орсон. Тэрээр саяхан төлбөрийн чадваргүй гэдгээ албан ёсоор зарлаж, зээлээр аваад байсан байшингаа банкинд хураалгуулжээ. Одоогоор 14 хүүхдийн хамт нэлээд ядмаг амьдарч байгаа аж. Үүнээс болоод тэрээр их мөнгө өгсөн хүнтэй нь болзоонд явна гэж өөрийгөө интернэт дуудлага худалдаагаар оруулжээ. Дуудлага худалдаанд явуулсан анкетандаа өөрийгөө 37 настай,  мэлхийн орд, 170 см өндөр, бакалаврын дипломтой, 14 жилийн турш бэлгийн харьцаанд ороогүй, бүх хүүхдүүдээ хиймэл үр тогтоолтын аргаар олсон гэж бичсэн байна. Дуудлага худалдааны анхны үнэ 500 доллар байсан бөгөөд одоогоор 3000 орчим доллар болоод байгаа гэнэ.Энэ хүүхэн хүүхдүүдээрээ түрээ барьсаар байсхийгээд л дуулиантай гэрээ байгуулдгаараа гаргууд. Жишээлэхэд, "Playhouse Gentlemen"s Club" гэдэг шөнийн клубт тайчиж бүжиглээд таван мянган доллар авч бөөн дуулиан дэгдээж байсан. Цаашлаад сая доллараар порно кинонд сая гэрээ хийсэн гэсэн дулиан дэгдээсэн. Гэхдээ бэлгийн харилцагчгүйгээр ганцаараа байна гэсэн болзол тавьсан  юм байх. Үүний дээр "Closer" нэртэй английн сэтгүүлд хагас нүцгэн зургаа авахуулах гэрээ байгуулжээ. Юу ч гэмээр юм бэ дээ...

0 Сэтгэгдэл
тэжээж чадахгүй юм бол худлаа од болох гэж яах гэж олон хүүхэд гаргасан юм бол доо
хөөхий амьтан ядарч байгаа юм байна даа
ichguur sonjuurgui huuhen bna daa
Хамгийн их уншсан