Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Нотр Дамын бөгтөр хүн" хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний кино болгоно

Францын зохиолч Виктор Хьюгогийн 1831 оны үед бичэж байсан “Нотр Дамын бөгтөр хүн” романаас сэдэвлэн хүүхэлдэйн киноны Квазимодогийн дүрийг бодит хүнээс үүсэлтэй гэх таамаглалыг 2010 онд Их Британий эрдэмтэд гаргасан байдаг. Энэ нь Виктор Хьгогийн зохиолоо бичиж байх тухайн үед буюу 1800-гаад онд Нотр Дамын сүмд амьдарч байсан чулуун сийлбэр хийдэг “Ле Боссу” хэмээх нэгэн ажээ.  

 

Disney кино компани "The Hunchback of Notre-Dame" буюу "Нотр Дамын бөгтөр хүн" хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний кино болгох гэж байна. 1996 онд гарч байсан энэхүү хүүхэлдэйн кино нь Францын нэрт зохиолч Виктор Гюгогийн "Парисын дарь эхийн сүм" зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Шинээр хийгдэх кино ч мөн адил энэхүү роман дээр тулгуурлан хийгдэнэ.

Энэхүү киноны найруулагчаар "M.Butterfly" киног бүтээж байсан Дэвид Хенри Хван ажиллахаар болжээ. Харин продюсерын үүргийг "Beauty and the Beast", "Frozen" кинонуудаараа алдартай жүжигчин Жош Гад гүйцэтгэнэ. Тэрээр мөн Квазимодогийн дүрийг бүтээх өндөр магадлалтай байгаа гэдгийг Deadline мэдэгджээ. Киноны хөгжмийн зохиолыг анхны хувилбар дээр ажиллаж байсан Алан Менкен ба Стивен Шварц нар бичихээр болсон байна.

Виктор Гюго "Парисын дарь эхийн сүм" зохиолоо 1831 онд бичиж байжээ. Энэхүү бүтээл нь Франц хэл дээр бичсэн анхны түүхэн роман болсон юм. Зохиолын үйл явдал 1482 онд өрнөдөг бөгөөд гол баатар нь Квазимодо бус харин Нотр-Дам-Де-Пари өөрөө байдаг. Disney студи энэхүү бүтээлд дуу хөгжим ба хошигнол нэмж, аз жаргалтай төгсгөлтэй, ерөнхийдөө гэгээлэг өнгө аястай болгон дэлгэцнээ амилуулсан юм. Одоогоор удахгүй хийгдэх кино нь хүүхэлдэйн кинотой хэр их төстэй болох нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан