Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Авьяас өвлөсөн охин Микелла

 

Оросын алдарт дуучин Алсуг "Заримдаа", Өвлийн зүүд" дуугаар нь сайн мэдэх болсон билээ.

Алсу гэж татар хэлээр "Улаан ус" гэсэн утгатай. Алсугийн эцэг Ралиф Рафилович Сафин нь ОХУ-ын Холбооны Зөвлөл дэх Алтайн БНУ-ын сенатор, ОХУ-ын нөлөө бүхий бизнесмен билээ. Алсу есөн нас хүртлээ эцэг,  эх, ахтайгаа хамт Тюменийн Когалым хотноо амьдардаг байв.

Дуучин бүсгүй, татар үндэстэн Ягаан ус буюу Алсу газрын тосны магнат Ян Абрамовтой гэрлээд гурван хүүхэдтэй болжээ. Том охин Сафина нь 12 настай бол отгон охин Микелла нь 10 настай, харин Рафаэль хүү нь хоёр настай аж.

Тэгвэл түүний бага охин Микелла саяхан ээж, аавдаа хэлэлгүй Оросын “Первый канал” телевизийн “Дуу хоолой. Хүүхдүүд” ("Голос. Дети") нэвтрүүлэгт саяхан нууцаар шалгуулан Валерий Меладзе, Пелагея, Светлана Лобода зэрэг нэр хүнд бүхий шүүгчдэд магтуулан тэнцсэн аж.

Энд тэмдэглэхэд, Алсу өнгөрсөн оны сүүлээр Микелла охиныхоо укулеле гитар дээр тоглон дуулах бичлэгийг “Instagram” хуудсандаа тавихад өмнөх бусад бүх бичлэгээс нь илүү их хүн үзэж сонирхжээ. Алсу охиноо өвөрмөц хоолойтойг хүлээн зөвшөөрдөг ч дуучин болох талаар нь ярих хараахан болоогүй гэж үздэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан