Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
"The Beatles" хамтлагийн тухай шинэ баримтат кино хийнэ

 

"Бөгжний эзэн" киноны найруулагч Питер Жексон домогт The Beatles хамтлагийн тухай баримтат кино хийхээр болжээ. Баримтат кинонд хамтлагийн гишүүдийн "Let It Be" цомог дээр ажиллаж байгаа 1969 оны видео бичлэгүүдийг ашиглах болно гэдгийг Variety мэдэгдлээ. Энэхүү цомог нь 1970 онд буюу The Beatles хамтлаг тарснаас хэдхэн сарын дараа худалдаанд гарч байсан юм.

"Өмнө нь огт цацагдаж байгаагүй 55 цагийн видео бичлэг, 140 цагийн аудио бичлэгийг ашиглах эрх бидэнд бий. Энэхүү кино нь The Beatles хамтлагийн шүтэн бишрэгчдийн үргэлж үзэхийг мөрөөдөж байсан бүтээл болно гэдэгт итгэж байна. Бид яг л цаг хугацааны машинаар 1969 онд очиж, дөрвөн найз хамтдаа маш гайхалтай хөгжим бүтээж байгааг өөрсдийн нүдээр харж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно" хэмээн алдарт найруулагч албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Энэхүү баримтат киног Питер Жексоны үүсгэн байгуулсан WingNut Films ба хамтлагийн гишүүдийн байгуулсан The Beatles Apple Corps кино компаниуд бүтээхээр болсон байна. Одоогийн байдлаар киноны нээлтийн тов зарлагдаагүй байгаа ч "Let It Be" цомгийн 50 жилийн ойгоор буюу 2020 онд дэлгэцнээ гарах өндөр магадлалтай байгааг Variety сэтгүүл онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан