Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Их жанжины мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөө их тэмцлийг удирдан манлайлж, Ардын төрийг үндэслэн байгуулагч бол Их жанжин Д.Сүхбаатар байсныг энэхүү үзэсгэлэн өнөө цагт гэрчилж байгаа юм. Эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын дор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээс их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий, хамтран зүтгэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжимаа нарын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн гэрэл зураг, урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэн баримал зэргийг нэг дор харуулсан 100 гаруй үзмэр өнөөдрийн үзэсгэлэнд тавигджээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Их жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар, болон Д.Сүхбаатар судлаач О.Баатар нар оролцоо. Хувьсгалт нууц бүлгэм, тухайн үеийн Монгол ардын намын гишүүдийн гуч орчим хурал зөвлөгөөнийг удирдсанаараа Д.Сүхбаатар монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж, ардын хувьсгалын ид өрнөлт ялалтын үед Монгол ардын түр засгийн газрын тэргүүлэгчдийн дарга, Монгол улсын бүх цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан