Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Huawei” компанийн бүтээгдэхүүнээс зайлсхийхийг уриалжээ

 

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баруун Европын орнуудаар хийж буй айлчлалынхаа үеэр БНХАУ-ын “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

М.Помпео даваа гарагт Унгарын нийслэл Будапешт хотноо энэхүү мэдэгдлийг хийсэн бөгөөд тэрбээр цааш Словак болон Польш улсад айлчлах юм.

Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, Унгарчуудын түгээмэл хэрэглэдэг “Huawei” компанийн бүтээгдэхүүний учруулж болзошгүй эрсдлийн талаар олон нийтэд таниулах нь АНУ-ын үүрэг юм гэжээ. Мөн тэрбээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэйг анхааруулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Huawei” компанийг аюулгүй байдалд аюул занал учруулах эрсдэлтэй хэмээн үздэг хэдий ч Huawei” компани болон БНХАУ-ын Засгийн газар уг мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан