Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Н.Эрдэнэ: Бид өнөөдөр хамтдаа Алтан цом авлаа

Монголын үндэсний циркийн жүжигчид энэ сарын 14-19-нд Испани улсын Жироно хотноо зохиогдсон “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд оролцсон билээ. Тус тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд манай циркчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргаж, алтан цом хүртсэн байна. Энэ талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудастаа “Одоогоос яг нэг жилийн өмнө цоо шинэ номер хийх санаа төрөн жүжигчидтэйгээ ярилцаж байсан өдөр саяхан мэт санагдаж байна. Энэ өдрөөс хойш энэ номерыг гаргахад бүхий л цаг хугацаагаа уран бүтээлдээ зарцуулан гэр бүл үр хүүхдээ орхигдуулжээ. Чи минь миний хажууд байгаа мөн ар талыг минь бат түшин зогсдог чамаараа бахархаж талархал илэрхийлье. Биеээр биш ч сэтгэл санаагаар чиний минь гаргасан хүч хөдөлмөр их юм. Бид өнөөдөр хамтдаа Алтан цом авлаа. Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан