Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ-БНАСАУ-ын удирдагчдын эхний уулзалт маргааш орой болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын эхний ганцаарчилсан уулзалт лхагва гарагийн орой болно гэж Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерс мэдээлэв.

Энэхүү уулзалтын дараа тэд зөвлөхүүдийн хамт оройн зоог барих ажээ. Д.Трамп мягмар гарагийн орой Вьетнамд хүрэлцэн очих юм. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалтын өмнө буюу лхагва гарагийн өглөө Вьетнамын удирдагчидтай уулзах ажээ.

“Хоёр орны төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтууд пүрэв гарагт болно” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мягмар гарагт хуягт гал тэргээрээ Вьетнам-Хятадын хилээр нэвтэрч Донгданг өртөөн дээр ирсэн тухай ТАСС агентлагийн сурвалжлагч Ханой хот дахь БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төвөөс мэдээллээ.

Төмөр замын өртөөн дээр түүнийг Лангшон мужийн эрх баригчид хүндэт харуулын хамт хүндэтгэн угтан авсан байна.

Тусгай шат суурилуулж, улаан хивс дэвссэн Донгданг өртөөний төмөр замын тавцан дээр Ким Жөн Уныг Вьетнамын Засгийн газрын тамгын газрын дарга Май Тиен Зунг угтан авсан бол хүндэт зочдыг төмөр замын буудлаас гарахад БНАСАУ-ын төрийн далбааг барьсан сургуулийн сурагчид болон дотоод, гадаадын 100 гаруй сэтгүүлч хүлээж байв. Тэд Донгданг өртөөн дээр шөнийг өнгөрүүлжээ.

Ханой хотод одоогийн байдлаар БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажил дуусаж байна. Тэд энэ сарын 27, 28-нд уулзана. АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон бөгөөд хоёр орны удирдагчид хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Түүнд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол үүний хариуд Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгосон билээ. Харин хоёр дахь дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийн байдлыг зохицуулахад хоёр орон илүү тодорхой алхамууд хийх тохиролцоонд хүрэх төлөвтэй байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан