Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Bond 25" кинонд дайсны дүрд Рами Малек тоглоно


Бонд Британийн тагнуулч хэдий ч Бондын дүрийг хамгийн анх бүтээсэн хүн нь АНУ-ын иргэн байсан юм. Ян Флемингийн “Casino Royal" кино анх 1954 онд дэлгэцээр гарсан бөгөөд 60 минутын турш үргэлжилдэг. Киноны гол дүрийг америк жүжигчин Барри Нельсон (Barry Nelson) бүтээжээ. Мөн дэлгэцийн энэ бүтээлд Бондын дүрд ВВС-ийн хөтлөгч, жүжигчин Боб Холнесс (Bob Holness) бас тоглож байсан юм.

Зохиолч Флеминг бодит хүмүүсээс сэдэвлэж өөрийн зохиолын дүрүүдийг бүтээсэн аж. Англи, америк гаралтай жүжигчин Кэри Грант (Cary Grant)-ыг хэрхэн кинонд тоглож буйг харснаар тэрээр Жеймс Бондын дүрийг бүтээхээр болсон юм. “Жеймс Бонд 007” киноны зураг авалт эхлэхийн өмнө киноны гол дүрд Кэри Грантыг тоглуулахаар ярьж байсан ч тэрээр Бондын бүх чадварыг эзэмшиж чадахгүй хэмээн үзэж, татгалзсан байна. Ингээд эцэст нь Бондын дүрийг Шон Коннери (Sean Connery) бүтээхээр болжээ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Оскарын наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн жүжигчин Рами Малек удахгүй гарах "Bond 25" кинонд дайсны дүрийг бүтээх гэж байгаа талаар Collider сэтгүүл мэдэгджээ.

 

Өмнө нь киноны продюсерууд Рами Малекийг энэ дүрд тоглуулахаар хэлэлцэж байсан ч тухайн үед киноны зураг авалт "Mr. Robot" цувралын сүүлчийн улирлын хуваарьтай давхцаж байсан аж. Харин одоо киноны продюсерууд киноны зураг авалтын хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр Рами Малек хоёр төсөлд нэгэн зэрэг оролцох боломж бүрдэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэхүү дүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм.

Эргэн сануулахад "Bond 25" нэртэй Жеймс Бондын шинэ киног Кэри Фукунага найруулж, гол дүрд нь Дэниел Крейг тоглож байгаа бол ээлжит "Бондын бүсгүй"-гээр Францын жүжигчин Леа Сейду тодорсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан