Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хүүхдийн урлан бүтээх төвөөс 30 шилдэг бүтээл гардуулав

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олноос уран зургийн дугуйлангийн сурагчдын шилдэг бүтээлийн дээжээс өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монголын уламжлал ёс заншил, байгаль дэлхий, хүүхдийн инээд хөөр, баяр баяслыг илтгэсэн шилдэг бүтээлийн дээжсийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Давтан сургалт сэргээн заслын төвийн дарга, хошууч Ц.Уранчимэгт гардуулсан юм.

Энэ үеэр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бол эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг. Ийм хүнд хэрнээ хүндтэй албанд ажилладаг алба хаагчддаа эрүүл мэндийн уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд дугуйлангийхаа сурагчдын шилдэг бүтээлийн дээжсээс гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ.

Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд амарч байгаа үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхэд  хувь нэмрээ оруулах 6-16 насны 30 хүүхдийн 30 бүтээл дэлгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан