Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ЗАЛУУ ЭНТРЕПРЕНЁР ИРГЭН 2019 УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Залуу энтрепренёр иргэн уралдаан нь ЮНЕСКО-ийн Тогтвортой хөгжлийн боловсролын Даян дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэхүү уралдаан нь залуу энтрепренёр иргэдийн шинэ санаачилгыг ашиглан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилготой даян дэлхийн хөтөлбөр юм. Түүнчлэн, энэхүү уралдаан нь залуучуудын дунд хувиараа бизнес эрхлэх соёлыг дэлгэрүүлж, залуучуудын ажилгүйдлийг багасгахад хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Уралдаанд 15-35 насны залуу энтрепренёрүүд оролцож Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэг ба түүнээс дээш зорилгыг хэрэгжүүлэн нийгэмд эерэгээр нөлөөлөх шинэлэг санаачилга, төслийн саналыг ирүүлэхийг урьж байна.

Залуу энтрепренёр иргэн уралдаан нь “Шилдэг санаа” болон “Шилдэг төсөл” ангилалд явагдах бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон “Хүмүүсийн сонголт” байрыг шалгаруулна. Уралдаанд материал хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан