Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Баянмонгол” чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчлэх шийдвэрийг гардуулан өгөв

Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан, тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Ерөнxий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө. Хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

“Баянмонгол” чуулга 1990 оноос xойш хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгээгүй байна. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын хамтлаг чуулгуудын хэрэглэж байсан хуучин зэмсгүүд болон анхан шатны сургалтад зориулсан хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг. 

Шинээр авах хөгжмийн зэмсэгүүд ямар ч оркестрын түвшинд тоглогдох боломжтойгоос гадна хөгжимчдийн эрүүл мэндэд учруулж болох сөрөг нөлөө багатай байхаар бүтээгдсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан