ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Тэрбумтан Сорос сүй тавьснаа албан ёсоор мэдэгдлээ
Нээлттэй нийгэм-Соросын сан гэхээр манайхан андахгүй. Тэгвэл энэ санг үүсгэн байгуулагч, санхүүч, хөрөнгө оруулагч, тэрбумтан Жорж Сорос нь 40 настай Тамико Болтон гэдэг бүсгүйтэй сүй тавьж байгаагаа 82 насныхаа төрсөн өдрийн тэмдэглэж байх үедээ албан ёсоор мэдэгдсэн байна. Жорж Соросын хувьд энэ бол гурав дахь гэрлэлт болох бол сүйт бүсгүйнх нь хувьд хоёр дахь гэрлэлт болох юм байна. Тэрбумтан сүйт харуу нь сүйт бүсгүйдээ цагаан алтан хүрээтэй бадмаараг эрдэнээр чимсэн ягаан алтан бөгж бэлэглэжээ. Соросын сүйт бүсгүй нь онлайнаар йог заадаг компаний эзэн аж.
Тодруулга
Жорж Сорос нь 1930 оны 8-р сарын 12-нд Унагарын Будапешт хотноо, хотын еврейчүүдийн удирдагч Тивард Шварцын гэр бүлд төржээ. Шварцын гэр бүл нь 1936 онд овгоо Шорош болгон өөрчилсөн бөгөөд Соросын жинхэнэ нэр нь Дьерд Шорош юм. Шварцынхан хуурамч паспортоор 1947 онд Их Британи руу цагаачлаг гарсны дараа Дьерд Шорош нь нэрээ англи маягаар өөрчлөн Жорж Сорос болгоод Лондон хотын эдийн засгхийн сургуульд элсэн орсон байдаг. 1956 онд нэг найзын эцэг нь Соросыг Уолл стрит дэх брокерийн пүүсдээ ажилд авснаар түүний өөдлөх гараа эхэлжээ. тэрээр нэг улсын үнэт цаасыг өөр нэг улс руу дахин худалдах ажлыг хариуцдаг байв. Ажил нь маш амжилттай явсаар Сорос тэр компаний дэд ерөнхийлөгч болжээ. 1967 онд офшор бүсд хөрөнгө оруулалтын сан байгуулж, өөрөө түүнийг удирдан ажиллуулахыг саналыг тэрээр компаний ерөнхийлөгчид тавьсан байна. 1969 он гэхэд тэрээр хожмоо алдарт "Quantum Group" болон өргөжсөн Double Eagle нэртэй хувийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн, хамтран эзэмшигч болсон байдаг. Энэ санг нь Сорост хөрөнгө мөнгө, алдар нэрийг авчирсан юм.
0 Сэтгэгдэл























