Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг” болов

“Ulaanbaatar book fair - 2019”-ийг угтан, Дэлхийн хүүхдийн ном – зохиогчийн эрхийн өдөрт зориулан хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, түншлэлийн хүрээг өргөжүүлэх, орчин үеийн ном бүтээх арга зүйгээр хангах, хүүхдийн номын хэвлэлийн стандартыг дагаж мөрдүүлэх, зохиолчдод урам зориг, шинэ санаа өгөх зорилготой “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн нээлт өнөөдөр Улаанбатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, СоёлынТөв /РЦНК/-д болов.

Тус арга хэмжээг “Номын соёлт” ертөнц ТББ-ын санаачлагаар Хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн – “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын СӨБ багш хөгжлийн төв бодлогоор дэмжин оролцсон юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат өдөрлөгийг нээж хэлсэн үг хэлсэн бөгөөд нээлтэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн ахлах референт Зимирёв Владимир Сергеевич, Монцэме агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До. Цэнджав, МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй, Хүүхлийн хөгжмийн зохиолч С.Батболд, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “Бүжинд тохиолдсон явдлууд” номын зохиогч Б.Индра нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан