Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Циркийн урлагийн хөгжлийн асуудал” хэлэлцүүлэг болж байна

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран циркийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох, зорилготой зохион байгуулж буй “Циркийн урлаг - хамтын ажиллагаа” зөвлөгөөнд Монголын циркчдийн холбоо, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Шинэ цирк төв, Хадгаа цирк, Аса цирк, Залуу циркчдийн  холбоо зэрэг циркийн мэргэжлийн холбоодын төлөөлөл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаад Харилцааны Яам, Оюуны өмчийн газар, Монгол Улсын Консерваторийн Цирк бүжгийн урлагийн сургууль  зэрэг төрийн байгууллагын төлөөлөл 70 гаруй хүн оролцож байна. 

Зөвлөгөөний хүрээнд “Соёлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт”,  “Мэргэжлийн боловсролын сургалтын асуудал”, “Монгол Улсын гадаад сурталчилгаа -  циркийн урлаг”,“Циркийн урлагийн урын сан, үйл ажиллагааны өнөөгийн байдал”, “Циркийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хамгаалал”, “Циркийн сургуулийн сургалтын бодлого”, “Шавь сургалтын хэрэгцээ, шаардлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийгдэж “Циркийн урлагийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан