Билгийн

Доллар (USD)

2842.0

Улаанбаатар

USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна "Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Халх голын байлдааны үнэ цэнийг сурагчдад ойлгуулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг Монгол дахь Сингапур ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.

Тойрон аяллын нээлт Зайсан толгой дахь “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөөний дэргэд боллоо. Энэ үеэр тойрон аяллын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв. Эндээсээ Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Монгол цэргийн музей, Офицеруудын ордны өмнөх Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандарын дурсгалын хөшөө, Маршал Г.К.Жуковын дурсгалын гэр музей гэсэн маршрутаар тойрон аялал үргэлжлэх аж.  

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, хурандаа Т.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Энэ онд Халхын голын байлдааны 80 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/350 дугаар захирамж гарсан. Захирамжийн дагуу Халх голын байлдааны ойг тэмдэглэх төлөвлөгөө гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотод байгаа түүхийн дурсгалт газруудаар аялуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид бид байлдаанд оролцсон ахмад дайчдынхаа ар гэрт нь очиж, хүндэтгэл үзүүлэх, мөн их, дээд сургуулийн оюутан залууст Халх голын байлдааны үнэ цэнийн талаарх лекц, сургалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулна” гэсэн юм.

Сурагчид өнөөдрийн бидний энэхүү амар тайван амьдрал ямар их үнэ цэнээр олдсоныг, эх орныхоо төлөө амиа хайрлахгүй тулалдсан дайчдын баатарлаг гавьяаг ойлгон мэдэж, түүхийн мэдлэгээ арвижуулсан дурсамж дүүрэн аялал болно хэмээн нээлтийн үеэр зохион байгуулагчид ярьж байв.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан