Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Гэрэл зурагчны “Мөрөөдлийн хотхон”-д зочлоорой

 “Гамма” агентлагаас зохион байгуулдаг байсан хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг гэрэл зургийн уралдааны гран при шагналт Ү.Одбаяр дэвшилт технологийн тоног төхөөрөмжөөр өвч “зэвсэглэсэн” студи нээжээ. Тус хотхон Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт буюу олны ярьдгаар “Ардын эрх” сонины байрны чанх ард байрладаг. Олон жилийн өмнөөс мөрөөдсөөр байгуулсан ажлын байрандаа уран сайхны, хүүхдийн, жирэмсэн бүсгүйчүүдийн, ажил хэргийн зэрэг бүхий л төрлөөр зураг авч байх ажээ.  Үүнээс гадна зураг авахуулах 20 гаруй фон бий. Үйлчлүүлэгчиддээ зориулж цай, кофегоор үйлчлэх хүлээлгийн өрөө тусгайлан гаргасан байна. Тус өрөөнд гэрэл зурагтай холбоотой хүүхдийн тоглоом, жааз, гадаадын орноос авчирсан бэлэг дурсгалын зүйлс ч байх аж. Зургийн аппарат түрээслэх, барьцаалан зээлдүүлэх, сэлбэг, хэрэгсэл худалдах, солилцох үйлчилгээ нэвтрүүлжээ. Аппаратын дуран, линз хуучирч, шороогоор дүүрсэн бол цэвэрлүүлж болно. Энэ мэт цогц үйлчилгээг нэг дор багтаасан гэрэл зургийн студи Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй.

Ү.Одбаяр “Гэрэл зурагчид бүтээлүүдээ манай студид байрлуулж, худалдах боломжтой. Өөрийн гэсэн ажлын байргүй байхын зовлонг мэддэг учраас мэргэжил нэгт нөхдөдөө боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад зурагчин тодорхой хэмжээний төлбөр төлөөд, шаардлагатай зориулалтаар манай студийг ашиглаж болно. Студиэ нээх гэж ганцаараа зүтгэсэн учраас хугацаа алдсан. Бүтэн жилййн хугацаанд 100 айл худалдааны төвийг 300-400 удаа зорьсон гэхэд хилсдэхгүй. Тус төвийн хаана хамгийн хямд барилгын материал байдгийг надаас өөр сайн мэдэх хүн байхгүй байх шүү (инээв)” гэж ярилаа.

Тэрбээр орон сууцны байшин өргөтгөж студи болгосон бөгөөд загвар болон тавилгын сонголт зэрэг нь дотоод ертөнцийг нь илтгэж байгааг онцолсон. Түүнийг гэрэл зурагчид “Одко өдөр тутмын сонинд 10 гаруй жил ажилласан. Түүнд 2007 оноос хойш оролцоогүй уралдаан, аваагүй шагнал гэж байхгүй дээ. Монголд хамгийн томд тооцогдох, 1800 гаруй гэрэл зургийн бүтээл оролцсон уралдааны мөн л тэргүүн байрын шагналт, лут зурагчин шүү дээ” хэмээн магтаж байсан юм.

unuudur.mn

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан