Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Олон улсын тогооч нар ур чадвараараа өрсөлдөж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын алба, Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хааны цом 2019” олон улын тогооч нарын тэмцээн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг болон бусад албаны төлөөлөл, Монголын мастер тогоочдын холбооны удирдлагууд, тэмцээнд ур чадвараа сорьж буй тогооч нар оролцов.

Тэмцээний шүүгчээр Монгол, Солонгос, Румын, Хятад, Сыри, Казкастан, Миксикийн олон улсын эрхтэй шүүгчид, оролцогчоор Монгол, Турк, Солонгос, Хятад, Румын, Орос, Миксик, Сыр, Хятад улсын тогооч нарын төлөөлөл оролцож байна. Тэмцээн залуу тогооч, мэргэжлийн тогооч, багийн цом төрлүүдээр явагдах аж.

Энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тэмцээний зорилго нь Олон улсын шилдэг тогооч нараар дамжин Монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино гэж тэмцээний зохион байгуулагчид нээлтийн үеэр онцолж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан